Үндсэн агуулга руу

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-10-23

1. Талууд

Энэхүү нөхцөл нь Санги Ах ХХК (цаашид “бид”)-ийн Tod платформыг ашиглагч (цаашид “та”)-тай байгуулах гэрээ юм.

2. Үйлчилгээ

Tod нь таны Facebook, Instagram зарын аккаунт, Page-ийг Meta-ийн албан ёсны API-аар холбож, зар үүсгэх, удирдах, тайлан харах хэрэгсэл олгоно. Зарын хүргэлт, батлалтыг Meta хариуцна.

3. Бүртгэл

Та үнэн зөв мэдээлэл өгч, нэвтрэх мэдээллээ нууцлах үүрэгтэй. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.

4. Зарын зардал

Зарын зардлыг Meta таны зарын аккаунтаас шууд авна. Бид энэ мөнгийг хүлээн авах, дамжуулахгүй. Төгрөгөөр харуулсан дүн нь зөвхөн ойролцоо тооцоо бөгөөд албан ёсны дүн нь Meta-ийн валютаар байна.

5. Багц, төлбөр

Платформын багцын төлбөрийг QPay нэхэмжлэлээр төлнө. Багц автоматаар сунгагдахгүй. Үнийн өөрчлөлтийг 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Төлсөн төлбөрийг хуульд заасан эсвэл бид үйлчилгээ үзүүлж чадаагүй тохиолдолд буцаана.

6. Хориглох зүйл

  • Meta-ийн зарын бодлого, Монгол Улсын хууль зөрчсөн зар
  • Бусдын аккаунтад зөвшөөрөлгүй хандах
  • Системийн хамгаалалтыг тойрох, ачаалал өгөх

7. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг “байгаа байдлаар” нь олгоно. Зарын үр дүнг баталгаажуулахгүй. Бидний нийт хариуцлага сүүлийн 3 сард төлсөн багцын төлбөрөөс хэтрэхгүй.

8. Цуцлах

Та хүссэн үедээ бүртгэлээ устгаж болно. Нөхцөл зөрчсөн бол бид бүртгэлийг түдгэлзүүлж болно.

9. Маргаан

Маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.