Үндсэн агуулга руу

Түгээмэл асуулт

Зарын мөнгийг хэн авдаг вэ?

Facebook/Instagram зарын зардлыг Meta таны зарын аккаунтад холбосон картаас шууд авдаг. Бид зөвхөн платформын багцын төлбөрийг авна.

Миний Facebook нууц үгийг хадгалдаг уу?

Үгүй. Facebook-ийн албан ёсны нэвтрэлтээр олгосон хандалтын токеныг серверт шифрлэн хадгална. Нууц үг танд л байна.

Холболтоо яаж салгах вэ?

Самбар → Facebook холболтууд → Салгах. Мөн Facebook → Тохиргоо → Business integrations хэсгээс хасаж болно.

Багц автоматаар сунгагдах уу?

Үгүй. Хугацаа дуусахаас өмнө мэдэгдэл ирж, та QPay нэхэмжлэлээр шинээр төлнө.

Зар шууд идэвхждэг үү?

Анхдагчаар зар түр зогссон төлөвтэй үүснэ. Та тохиргоогоо шалгаад өөрөө идэвхжүүлнэ.

Meta зарыг хянаж батлах уу?

Тийм. Бүх зар Meta-ийн зарын бодлогын хяналтад орно. Татгалзсан бол шалтгааныг Meta-ийн Ads Manager-аас харна.